шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Эрхэмлэх үнэт зүйл

Манай байгууллагын эрхэмлэх үнэт зүйл бол тус байгуулагад ажиллаж буй нийт ажилтан, ахмад үе, тэдний бий болгож бүтээсэн соёл байгууллага хамт олон . . .

Дэлгэрэнгүй...

Үйл ажиллагааны ил тод байдал

Орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод . . .

Дэлгэрэнгүй...

Худалдан авах ажиллагаа

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбогдсон  . . .

Дэлгэрэнгүй...

Ажлын байр

Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас . . .

Дэлгэрэнгүй...

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах инженер Ч.Отгонжаргал 1, 2 дугаар баазын инженер техникийн ажилчдад сургалт зохион байгууллаа. Сургалтаар цагийн менежент, цаг төлөвлөхөд баримтлах зарчмууд, цагийг зөв зохицуулах нь сэдвээр мэдээлэл өгч, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх сорил дээр ажиллуулсан.

Цагийн зөв төлөвлөснөөр тухайн хүн өөртөө цаг гаргаж, хүсч буй зүйлээ хийх боломж бүрдэнэ. Ингэснээр асуудал үүссэн үед бие болоод сэтгэл зүйн хувьд бэлэн байж, зөв шийдвэр гарган, ажлын бүтээмжээ дээшлүүлж,  үүсэх эрсдлийг багасган, амьдралын баяр баяслыг мэдэрч эрүүл аж төрөн, стресс ядаргааг бууруулах боломжтойг зөвлөлөө.

Мөн ямар ажлууд хийхдээ цаг хугацаа их зарцуулж байгаагаа гарган, ач холбогдлоор нь эрэмбэлж, бүтээлч ажлуудад цаг гарга. Цагийг төлөвлөхдөө яаралтай ба яаралтай биш, чухал ба чухал бишээр нь ангилж ялга. Олон ажил давхацсанаар хүн яарч сандран, уурлаж бухимдах үндэс болдог. Тиймээс зорилгоо тодорхойлж, төлөвлөгөө гарган,  их биш ухаалаг ажиллахад анхаарч цайны завсарлага авч байхыг сануулсан юм.

 

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top