шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Эрхэмлэх үнэт зүйл

Манай байгууллагын эрхэмлэх үнэт зүйл бол тус байгуулагад ажиллаж буй нийт ажилтан, ахмад үе, тэдний бий болгож бүтээсэн соёл байгууллага хамт олон . . .

Дэлгэрэнгүй...

Үйл ажиллагааны ил тод байдал

Орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод . . .

Дэлгэрэнгүй...

Худалдан авах ажиллагаа

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбогдсон  . . .

Дэлгэрэнгүй...

Ажлын байр

Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас . . .

Дэлгэрэнгүй...

Монгол Улсын Засгийн газрын 399, 340 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд батлагдсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам, гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэх журмын хэрэгжилтийг хангах зорилгоор “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн ажилчид гамшгаас хамгаалах нэгдсэн дадлага сургалтанд хамрагдлаа.  Нийслэлийн Онцгой байдлын газраас гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиог 3 удаа дуугарах үед “Зорчигч тээврийн нэгтгэл”, баазуудын 88 ажилтан албан хаагчид, Монгол Солонгосын коллежийн 138 оюутнууд барилга обьектоос гарч,  аюулгүйн талбайд цугларан, нэгдсэн заавар зөвлөмж авч, дадлага хийлээ.

Дадлагын үеэр “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангах, гудамжинд явж байгаа тохиолдолд гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож, тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, машинаа унтрааж түр хүлээх зөвлөмжийг авсан. Тухайн иргэн  албан байгууллага болон гэртээ байгаа үед толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмийг баримталж байгаа газраасаа цахилгаан шат ашиглахгүйгээр гарч аюулгүй талбайд цугларах дадлага сургуулилалт хийсэн.

 

Энэхүү дадлага сургуулилтанд хамрагдснаар газар хөдлөлт болон аливаа гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалаххэрхэн хор хохирол багатай даван туулах талаар мэдлэг олж авсан юм.

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top