Зорилго:
Байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалт үйл ажиллагааг зохион байгуулж, хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх.
Бүтэц зохион байгуулалт:
Тус хэлтэс нь хөрөнгө оруулалт, санхүү бүртгэл, хангамжийн албадтай ба “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 2 дугаар баазын ахлах нягтлан бодогч, эдийн засагч, тооцооны нягтлан, сэлбэгийн нярав, орлогын нярав, мөнгө тоологч нийт 45 ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Санхүү бүртгэлийн хэлтэс нь байгууллагын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, үр ашигтай ажиллах бодлого төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж ажилладаг. Бүртгэл тооцоо, мөнгөн гүйлгээ, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалт болон бусад байгууллагуудтай хийсэн гэрээний биелэлтэнд хяналт тавих, цалин хөлс, даатгал, тайлан мэдээ, санхүү бүртгэлийн ажилтнуудын хөдөлмөр зохион байгуулалтыг хийж, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүх данс тооцоог хөтлөх, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Олон улсын стандартын мөрдлөг болгон ажиллаж байна.
Хөрөнгө оруулалт Хангамжийн алба нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл, технологийн болон туслах материалуудыг баазууд, алба, хэлтэсийн захиалгыг vндэслэн цаг тухайд нь ханган нийлvvлэх, хуваарилах, зарцуулалтанд нь хяналт тавих vvрэг хvлээн ажилладаг.
Yйлдвэрийн хэрэгцээт бараа материал, тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах тухай” Монгол Улсын хууль болон “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Бараа материал худалдан авах журмыг удирдлага болгон дэвшилтэт шинэ техник технологи нэвтрvvлэх, эдийн засгийн vр өгөөжтэй, хэмнэлттэй байх зарчмыг баримтлан, ил тод шударга өрсөлдөөнөөр сонгон шалгаруулалт явуулдаг.