Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн алба

Тус алба нь Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль” “Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль” болон бусад холбогдох хууль, тогтоомж, журмыг хэрэгжүүлэх, байгууллагын захирлын тушаалаар батлагдсан заавар журмын биелэлт хяналт тавих, хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.

Албаны зорилго:

Хөдөлмөр эрхэлж байгаа ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг хэвээр хадгалж эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцлөөр хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх.

Албаны зорилт:

Байгууллагын нийт ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилчидад Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй /ХАБЭА/, ариун цэврийн болон гал аюулгүй дүрэм зааврын шаардлагыг чанд мөрдүүлэх, аюулгүй ажиллах арга барил дадал эзэмшүүлэх, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох.

Хөдөлмөрийн хууль, тогтоомж нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлыг иж бүрэн шийдвэрлэж хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны хүчин зүйлийн нөлөөллийг бууруулж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг арилгах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, техник зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилладаг.