“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах инженер Ч.Отгонжаргал 1, 2 дугаар баазын инженер техникийн ажилчдад сургалт зохион байгууллаа. Сургалтаар цагийн менежент, цаг төлөвлөхөд баримтлах зарчмууд, цагийг зөв зохицуулах нь сэдвээр мэдээлэл өгч, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх сорил дээр ажиллуулсан.

Цагийн зөв төлөвлөснөөр тухайн хүн өөртөө цаг гаргаж, хүсч буй зүйлээ хийх боломж бүрдэнэ. Ингэснээр асуудал үүссэн үед бие болоод сэтгэл зүйн хувьд бэлэн байж, зөв шийдвэр гарган, ажлын бүтээмжээ дээшлүүлж,  үүсэх эрсдлийг багасган, амьдралын баяр баяслыг мэдэрч эрүүл аж төрөн, стресс ядаргааг бууруулах боломжтойг зөвлөлөө.

Мөн ямар ажлууд хийхдээ цаг хугацаа их зарцуулж байгаагаа гарган, ач холбогдлоор нь эрэмбэлж, бүтээлч ажлуудад цаг гарга. Цагийг төлөвлөхдөө яаралтай ба яаралтай биш, чухал ба чухал бишээр нь ангилж ялга. Олон ажил давхацсанаар хүн яарч сандран, уурлаж бухимдах үндэс болдог. Тиймээс зорилгоо тодорхойлж, төлөвлөгөө гарган,  их биш ухаалаг ажиллахад анхаарч цайны завсарлага авч байхыг сануулсан юм.