“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын гаргасан удирдамжийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ой, нийслэлийн тээврийн газар байгуулагдсаны 50 жилийн ойг угтсан “Нийтийн тээврийн соёлтой үйлчилгээ” аяныг бүх хэлтэс алба, 1, 2 дугаар баазын хэмжээнд зарласан. Аян нь нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд соёлч боловсон хүргэх, ажилчдын идэвхи санаачлагыг өрнүүлэх, ажлын хариуцлагыг өндөржүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, осол зөрчлийг бууруулах, Замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартуудыг мөрдөх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх үндсэн зорилготой.
Сарын хугацааны ажлын үзүүлэлтээр аяныг дүгнэн манлайлагч хэсэг, хамт олон, шилдэг шинэ санаа гаргасан ажилчин, ээлжийн инженер, засварын инженер, цахилгаан хангамжийн инженер техникийн ажилтан, жолооч, шалгах механик, засварчин, тэрэг тавигч, угаалгын оператор, цахилгаанчинг тодруулах юм.
Энэхүү аяны хүрээнд Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсээс санаачлан цахим картаар төлбөрөө төлөн зорчиж буй зорчигчиддоо зурагт хуудсаар талархал илэрхийлж, өнөөдрийн таны цахим картаар төлсөн төлбөр нийтийн тээврийн маргаашийг тодорхойлно. Зорчигч та цахим картаар төлбөрөө төлж соёлтой үйлчлүүлнэ үү гэж уриаллаа.
