“Зорчигч тээврийн нэгтгэл” ӨНӨААТҮГ-аас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан байгууллагын ажилчдын хүүхдүүдийн оюун ухаан, бие бялдрыг хөгжүүлэх, тэдний амжилтыг урамшуулан дэмжих зорилгоор хичээл сурлага, урлаг спортдоо амжилт гаргасан хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн мөнгөн шагнал гардууллаа. Шагналыг 2018-2019 оны хичээлийн жилд тив дэлхий, улс, хотын хэмжээнд зохион байгуулагдсан олимпиад, урлаг, спортын уралдаан тэмцээний ганцаарчилсан төрөлд 1,2,3 дугаар байр эзэлсэн сургуулийн насны 15 хүүхдүүдэд олгосон. Байгууллагын ажиллагсадын хүүхдүүдэд 
урамшуулал олгох журмын хүрээнд шагнал авсан сурагчид, нийт ажилчдынхаа хүүхдүүдэд ЗТН-ийн захиргаа, хамт олноос сурлага, урлаг,спортын улам өндөр амжилтыг хүсэн ерөөе.