Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтэс, “Нарны зам” сургалтын алба, Хөдөлмөр аюулгүй байдлын албанаас хамтран 1,2 дугаар баазын жолооч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн хууль, Нийтийн тээврийн стандартаар мэдээлэл хийж, хөдөлмөр аюулгүй байдлыг ханган ажиллах нэгдсэн зааварчилгааг өглөө. Мөн 1,2-р баазуудад нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS:5012-2011 стандартын хэрэгжилтыг хангах, ажлыг эрчимжүүлэх, үйлчилгээний гомдол, зам тээврийн осол зөрчлийг бууруулах зорилготой аян зохион байгуулж байгааг танилцуулсан.  Аяны хүрээнд төлөвлөгөөт ажлууд зохион байгуулж, хэлтэс албадын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх юм.