“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 2 дугаар баазын ажилтан албан хаагчид,  жолооч тээвэрчид, Хан-Уул дүүргийн Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Улаан загалмайн хороотой хамтран Хамт олныхоо халуун сэтгэлээр  амьдрал бэлэглэе” уриатайгаар  цусаа өглөө. Эмч, сувилагч нар хүн өөрийн цуснаас 350-400 мл-ийг  бусдын төлөө зориулахад 3 хүнд амьдрал бэлэглэдэг юм.  2 дугаар баазын 40 гаруй ажилтан албан хаагчид олон хүнд амьдрал бэлэглэсэнд талархал илэрхийлье гээд нийт байгууллагуудыг бусдын амь насыг аврах үйлсэд нэгдэхийг уриаллаа.