“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтэс, “Нарны зам” сургалтын төв хамтран  1, 2 дугаар баазын жолооч нарт “Жолоочийн гарын авлага” номоор сургалт зохион байгууллаа. Сургалтаар Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Нийтийн тээврийн стандартаар нэгдсэн мэдээлэл өгч, багаар холимог тест бөглүүлэн, алдааг нь тайлбарлан өгч, мэдлэг чадвараар нь өрсөлдүүллээ.