“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооноос нийтийн биеийн тамирыг сурталчлах, ажилчдынхаа бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх, спортын шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулж байна. Байгууллагын 2019 оны аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд 8 хэсгийн 120 тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорилоо. Нийтийн тээврийн жолооч нар ажлын онцлогоосоо шалтгаалж өдрийн турш жолооны ард олон цагаар суудаг учраас хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл мэнддээ анхааран, спортоор тогтмол хичээллэх шаардлагатай байдаг юм. Тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбооны шүүгчид шүүж байна.