“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдах албан тушаалтнууд, хүний нөөцийн менежерүүдэд Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн тэргүүн, зөвлөх багш Г.Тэгшбүрэн “Хүний нөөцийн удирдлага” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар Удирдах албан тушаалтан бол хүнтэйгээ л ажиллах ёстой. Эхлээд өөрийгөө бүрэн таньж байж бусдыг танина. Ажилтныг ажилд авахдаа ажилдаа дуртай, эзэмшсэн мэргэжилдээ сонирхолтой, төрөлхийн өгөгдөлтэй эсэхийг чухалчилж үзэх ёстой. Өгөгдөлгүй хүнийг хичнээн сургасан ч дундаж түвшинд л хүрдэг. Харин төрөлхийн өгөгдөлтэй хүн бол ажлаа дуртай хийж, сэтгэлтэй хандан үр бүтээлтэй ажилладаг. Хүн бүрт хайрлуулж хүндлүүлэх хэрэгцээ байдаг. Тиймээс бие биенээ хүндэлж, хайрлах хэрэгтэй. Эерэг хандлагатай, хүндэтгэлтэй харилцаатай, зөв төлөвшилтэй, шударга зантай, ажилсаг хөдөлмөрч, зорилготой хүнийг сонгох нь чухал. Нийт жолооч нар зөв төлөвшилтэй, эерэг хандлагатай байх юм бол замын түгжрэл үүсэхгүй нэгнээ хүндэлж замын хөдөлгөөнд соёлтой оролцоно. Хүн бүр, хүний нөөцийн үе шат бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Сүүлийн үеийн хүүхэд ,залуус өөрийн хариуцсан ажлаа ягштал хийдэг, бусдад саад болдоггүй, үг цөөнтэй, бусдаар байнга удирдуулах дургүй байгааг анхаарч үзэх хэрэгтэй.
Хүний нөөцийн чиглэлээр судалгаа хийж үзэхэд байгууллагуудын нийт ажилтнуудын 85 хувийг V Generation буюу 1980-2000 онд төрсөн ажилтнууд эзэлж байна. Эдгээр ажилтнууд нь суралцах чин хүсэлтэй, дасан зохицох чадвартай, гэнэтийн саад бэрхшээлийг даван туулах чадвартай, ажлын уян хатан загварыг хүсдэг, өгөгдсөн үүрэг даалгаврыг бүтээлчээр бүрэн чармайлт гарган хийдэг, амьдралын туршид 5 байгууллагад ажиллан ямагт шинийг эрэлхийлж суралцсаар байдаг, тэднийг урамшуулж дэмжих хэрэгтэй. Өөрт нь тохирох, сонирхолтой ажилд ажиллуулбал илүү үр дүн гаргадаг зэрэг олон үр дүнтэй мэдээллийг өгсөн юм.