“Хотоо цэвэрлэж угаах өдөр” бүх нийтийн их цэвэрлэгээнд “Зорчигч тээвэр нэг”-ийн   600 гаруй ажилтан, албан хаагчид   оролцож Дунд голын сав газрын дагуух 600  м2 газар, 1, 2 дугаар баазын хашааны гадна,  доторх 10.4 га  талбай, орчныхоо 50 м газрыг цэвэрлэж, 170 автобусны гадна дотор талыг угааж, байгууллагынхаа үүдний хаяг самбар, баазын обьектуудын цонх хаалга, хайс хашлага, гражийн хаалгыг угааж, зам талбайн сул шороог шүүрдэн цэвэрлэлээ. Мөн 1, 2 дугаар баазын 132  жолооч, шалгагч нар Хайлааст, Чингэлтэй, Хужирбулан, Нарангийн гол, Офицеруудын ордны эцсийн буудлын орчин тойрныг цэвэрлэж нийт 160 шуудай хогийг ачууллаа.