“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –ын 223 жолооч нарт Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын бичлэгийг үзүүлж, ямар алдаа гаргасныг хуулийн заалт бүрээр тайлбарласан. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар 40 км цагийн хурдтай явж байгаад зогсох тормос дарахад 26 м зам туулж машин зогсоно. Харин 80 км цагийн хурдтай явж байгаад тормос дарсны дараа 85 м зам туулж машин зогсдог. Тиймээс хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Жолооч хүний амь насыг хохироосон тохиолдолд хориход биечлэн ял эдэлдэг. Осол аваар гарсан тохиолдолд нийтийн тээврийн хэрэгслийн хяналтын камер нь жолоочийн болон замын хөдөлгөөнд оролцогчийн аль нь буруутай эсэхийг тогтоох гол баримт болдог. Заалны болон гадна камер ажиллахгүй байснаас нийтийн тээврийн хэрэгслийн жолоочийг буруутгах тохиолдол их гардаг. Тиймээс камерын бүрэн ажиллагаатай байлгахад жолооч нар анхаарах хэрэгтэй зэрэг заавар зөвлөмж өглөө.
Нүүр хуудас Uncategorized “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгууллаа