“Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан 633 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлага, баазын дарга нар оролцон 2019 онд байгууллагаас хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, мэндчилгээ дэвшүүлсэн.
Залуу үеэ төлөөлж 1-р баазын дарга, Соёлын тэргүүний ажилтан Д.Батбаяр, Сарны чулуу чуулгын дуучин П. Санжмятав, Дуучин Э.Оюун-Эрдэнэ, 1 хэсгийн шалгагч Н.Учралт-Од , О.Анхсувд, жолооч Б.Бат-Отгон, 2 дугаар баазын Техник технологийн албаны засварчин У.Мөнхтөр, шалгах механик О.Алтанбаяр нар ахмадуудаа хүндэтгэн урлагийн тоглолтоо зориулсан. Энэ үеэр ахмад уран сайханч, Үйлдвэрийн бригадын кондуктор Н.Уранчимэг хамт олондоо зориулж дуун цацал өргөлөө.
Ахмадууд нийтийн тээврийн салбарт ажиллаж, тулгын чулууг нь тавилцаж байсан ажилтан албан хаагчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлж, нэгэн өдрийг дуулж бүжиглэн өнгөрүүллээ.