Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь Захиргааны хэргийн шүүхэд хууль зүйн үйлчилгээ авах  зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зорилгоор дэлгэрэнгүй жагсаалт бэлтгэх гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн болон хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь холбогдох үйлчилгээг үзүүлэхээ илэрхийлсэн албан хүсэлт ирүүлэхээс гадна тухайн үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулах/;
  • Зөвлөхийн дэлгэрэнгүй танилцуулга;
  • Ижил төрлийн ажлын туршлагын мэдээлэл;
  • Ажиллах боловсон хүчин, зөвлөхийн багийн чадварын мэдээлэл;
  • Жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан /2017, 2018 он/;
  • Татварын цахим системээс авсан тодорхойлолт:

Чадварыг нэмэгдүүлж,сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ 2019 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Захиалагчийн хаяг:  Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 3-р хороо, Энгельсийн гудамж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын өөрийн байр, 2 давхар, 206 тоот өрөө, Утас-11343169   96333998