“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтан, албан хаагчид Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлиг, Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу Бүх нийтээр мод тарих өдөрт оролцлоо. Энэхүү өдрийн  хүрээнд  2019 оны аравдугаар сарын 12-нд Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт хавар тарьсан 130 модоо арчилж, эргэн тойрныг цэвэрлэж, цэнэг усалгаа хийсэн. Мөн байгууллагынхаа хашаан доторх ногоон байгууламжийг арчилж, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ орууллаа. Байгууллагаас мод тарих арга хэмжээнд оролцсон ажилтан албан хаагчдаа хүрз, хувингаар хангаж, унаагаар үйлчилж ажиллалаа.