Огноо: 2019.10.23
Тендер шалгаруулалтын нэр: “Дэү-106 автобусны сэлбэг худалдан авах”
Тендер шалгаруулалтын дугаар: “НЗТНОНӨААТҮГ/201908003”
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ эрх бүхий тендерт оролцогчдоос “Дэү-106 автобусны сэлбэг худалдан авах” бараа нийлүүлэлтийг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж баримт бичгийг татаж авна уу. Тус тендер нь 2 багцтай болно.
Тендерт оролцогч нь тухайн чиглэлээр үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг эрх бүхий хуулийн этгээд байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө тендерт оролцох хураамж болох 50000 /Тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: 2018, 2017 оны Борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.]
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудад санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй хэмжээний ижил төстэй барааг гэрээгээр нийлүүлсэн байх. /
- Санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан байдал: 2018, 2017 оны аудитын дүгнэлт ирүүлэх.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: үгүй
- Тендерийн хамт Багц 1: 20 082 000 /хорин сая наян хоёр мянган/ төгрөг
Багц 2: 29 215 160 /хорин есөн сая хоёр зуун арван таван мянга нэг зуун жаран / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минут-–аас өмнө цахим системээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 30 минут -т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхтэй
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Энгельсийн гудамж,“Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2 давхар, 206 тоот Утас: 343169