“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хамт олон дундаас нийтийн тээврийн үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан хөдөлмөр бүтээл, ажлын амжилт, идэвх зүтгэлээрээ хамт олноо манлайлсан 1 дүгээр баазын 3 хэсгийн жолооч Э.Очирхуяг төрийн дээд шагнал Монгол Улсын Гавьяат цол хүртлээ. Шинэхэн гавьяатыг “Зорчигч тээврийн нэгтгэл”ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар, хэлтэс албадын удирдлага, хамт олон нь хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр улсад 35 жил,нийтийн тээврийн үйлчилгээний салбарт тасралтгүй 32 жолоочоор ажилласан. Ажиллах хугацаандаа нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэн, осол зөрчилгүй ажиллаж, автобусныхаа техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжинд ямагт санаа тавьж, хамт олноо хошуучлан манлайлж, залуучууддаа үлгэр дууриал болсоор ирсэн билээ.
Түүний ажлын ололт амжилтыг байгууллага, хамт олноос нь өндрөөр үнэлж, Байгууллагын аваргаар удаа дараа шалгаруулан, Онцтээвэрчин цол тэмдэг, төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байсан юм.