“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас ажилтан албан хаагчдынхаа эрүүл мэндэд анхаарч 1, 2 дугаар бааздаа эмчилгээний өрөө гарган, эмч ажиллуулж жолооч, засварчдынхаа даралтыг үзэж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөн, шаардлагатай тохиолдолд дусал, тариа хийж, уламжлалт эмчилгээ хийдэг. Өнгөрсөн долоо хоногт 1, 2 дугаар баазын эмч нар нийт 368 жолооч, засварчид, ажилтан албан хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн. Энэ үеэр 2 дугаар баазын 40 жолооч, засварчдад “Этүгэн” их сургуулийн Уламжлалт эмчилгээний 6 дугаар дамжааны дадлагажигч оюутнууд, баазын эмчийн удирдлаган доор  бариа, бумба тавих эмчилгээ хийсэн байна. Баазуудын эмч нар долоо хоногт хоёр удаа өглөөний гаралтаар ирж, жолооч нарын даралтыг үзэж, эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг юм.