Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ эрх бүхий тендерт оролцогчдоос Котпьютер дагалдах хэрэгсэл худалдан авах–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50 000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2018, 2017 оны Борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2018, 2017 оны тус бүр нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Тендерийн хамт 1 700 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа[1] ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 12 -р сарын 16 -ны өдрийн 09 цаг 00 минут -–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 12 -р сарын 16 -ны өдрийн 09 цаг 20 минут –т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:[2] Эрхтэй
Дотоодын давуу эрх тооцох эсэх.[3] Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Энгельсийн гудамж,“Зорчигч Тээврийн Нэгтгэл“ ОНӨААТҮГ–ын 2 давхар, 206 тоот
Утас: 343169