“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын аварга шалгаруулах спортын наадам эхэллээ. Спортын наадам нь нийтийн тээврийн салбарын ажилчдын бие бялдарыг хөгжүүлэх, дасгал хөдөлгөөнөөр эрүүл амьдрах дадал хэвшилд суралцуулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үндсэн зорилготой. Тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар дартс гэсэн 5 төрлөөр зохион байгуулагдах юм. Эхний тэмцээн шатрын төрлөөр зохион байгуулагдаж  эрэгтэй тамирчдаас 2 дугаар баазын Тээвэрлэлт үйлчилгээний албаны ашиглалтын инженер Д.Мөнхзул нэгдүгээр байр,  1 дүгээр баазын жолооч  С.Мөнхбаатар хоёрдугаар байр, нэгтгэлийн сэлбэгийн нярав З.Хүрэлбаатар гуравдугаар байр эзэлсэн. Шатрын  эмэгтэй ганцаарчилсан төрөлд 2 дугаар баазын жолооч Х.Оюун-Эрдэнэ нэгдүгээр байр, 1 дүгээр баазын Санхүүгийн албаны дарга М.Өнөрбаяр хоёрдугаар байр, 1 дүгээр баазын шалгагч  Б.Хэрлэнчимэг гуравдугаар байр тус тус эзэлж, алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа.