“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын аварга шалгаруулах спортын 5 төрөлт наадмын нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал, Нийслэлийн Иргэдийн Хурлын тэргүүлэгч Г.Төмөрбаатар оролцож, нийт тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөж, байгууллагын спорт заалыг засаж, тохижуулан ажилчдын биеийн тамир спортоор тогтмол хичээллэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн гэдгийг онцлоод эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг зөвлөсөн. Байгууллагын аварга шалгаруулах дартс болон гар бөмбөгийн тэмцээнд нийт 39 багийн 248 тамирчин оролцсон юм.
Дартсын тэмцээнд нийт 16 багийн 64 тамирчин оролцож нэгдүгээр байрыг Ч.Батбаатар ахлагчтай 1 дүгээр баазын захиргааны баг, хоёрдугаар байрыг Р.Цэрэнтогтох ахлагчтай 2 дугаар баазын захиргааны баг, гуравдугаар байрыг Б. Ганзориг ахлагчтай нэгтгэлийн захиргааны баг тус тус эзэлсэн.
Гар бөмбөгийн эрэгтэй:
Нэгдүгээр байрыг 1 дүгээр баазын засварын баг
Хоёрдугаар байрыг 2 дугаар баазын захиргааны баг
Гуравдугаар байрыг нэгтгэлийн баг
Гар бөмбөг эмэгтэй:
Нэгдүгээр байрыг Хоёрдугаар баазын захиргааны баг
Хоёрдугаар байрыг 1 дүгээр баазын 1 хэсгийн баг
Гуравдугаар байрыг 2 дугаар баазын 3 хэсгийн баг тус тус эзэлж алт, мөнгө хүрэл медалийн болзол хангалаа.