“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –ын хамт олон “Мөнгөн хөлөг” шинэ жилийн арга хэмжээгээ зохион байгуулж 2019 оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ шалгаруулж шагналаа гардууллаа.
Шинэ жилийн арга хэмжээний үеэр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –ын орлогч дарга Б.Даваасүрэнг Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Хангарьд одонгоор шагнасан. Мөн ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан, цаашид идэвхи зүтгэлтэй ажиллах 123 ажилтан албан хаагчид, инженер техникийн ажилтан, жолооч, шалгагч нарыг төрийн болон нийслэл, дүүрэг, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Захирлын нэрэмжит шагналаар шагналаа.
“Мөнгөн хөлөг” шинэ жилийн арга хэмжээний цэнгүүн нь урд урдах жилүүдэд уламжлал болон тогтсон арга барилыг өөрчилж, нийт ажилтан албан хаагчдыг бүрэн хамруулж оролцуулснаараа онцлог болсон юм.