Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжлөх “ENTREPRENEUR-2019” ёслолын арга хэмжээг зохион байгуулж шилдгүүдэд шагналыг гардууллаа.
Энэ жилийн “Тээврийн салбарын Энтрепренер” өргөмжлөлийг нийслэлийн нийтийн тээврийн салбарын 30 гаруй хувийг хариуцан ажиллаж буй “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –ын хамт олон хүртлээ. Өргөмжлөлийг НИТХ-ын төлөөлөгч, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –ын Г.Төмөрбаатар гардан авч “Нийтийн тээврийн салбарт бидний хийж бүтээсэн ажил, хэрэгжүүлсэн шинэлэг санааг үнэлж дүгнээд Шилдэг аж ахуйн нэгээр шалгарууллаа. Хамт олны минь нөр их хүч хөдөлмөрийн үр дүн” гэдгийг онцольё гэсэн юм.