“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын жолооч С.Гансүх Нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга жолооч”-оор шалгарлаа. Тэрбээр ажил үйлсээрээ хамт олноо ямагт манлайлсаар ирсэн нэгэн. Улсад 35 жил, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний салбарт  тасралтгүй 20 жил ажиллаж, 2019 онд 305 хоног, 2012 цаг ажиллан, төлөвлөгөөгөө 1433, гүйцэтгэл 1820, нийт дүнгээр 127%-ийн биелэлттэйгээр ажилласан амжилт гаргасан.   Түүний хөдөлмөрийг байгууллагын удирдлагууд, хамт олон нь үнэлэн “Байгууллагын тэргүүний ажилтан”, “Байгууллагын хөдөлмөрийн аварга” жолоочоор шалгаруулж, 2014 оны “Онц тээвэрчин” цол тэмдгээр шагнаж байсан юм. Нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга жолооч”-оор шалгарсан С.Гансүхдээ нэгтгэл, баазын удирдлага, хамт олноос ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.