Огноо: 2019.12.31
Тендер шалгаруулалтын нэр: “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т “Даатгалын үйлчилгээ үзүүлэх”
Тендер шалгаруулалтын дугаар: НЗТН ОНӨААТҮГ/201909032
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ эрх бүхий тендерт оролцогчдоос “Даатгалын үйлчилгээ үзүүлэх” цахим тендер ирүүлэхийг урьж байна
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50 000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэгд даатгалын үйлчилгээний орлого нь тендерт санал болгосон үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгосон үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
- Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.
- Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэгэнд дор хаяж нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй хэмжээний ижил төстэй үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэсэн байх.
Тендерийн хамт 4 239 970 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 01 -р сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минут -аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 01 -р сарын 30 -ны өдрийн 09 цаг 20 минут-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Энгельсийн гудамж,“Зорчигч Тээврийн Нэгтгэл“ ОНӨААТҮГ–ын 2 давхар, 206 тоот
Утас: 343169