“Зорчигч тээврийн нэгтгэл “ ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын төлөөлөл, инженер техникийн ажилтнуудтай ажлын хэсгийн хамтарсан хурал зохион байгуулав. Хурлын үеэр нийтийн тээврийн үйлчилгээнд гарах цахилгаан автобусны сүлжээ төлөвлөлт цэнэглэгчийн байршлын талаар нарийн тооцоо судалгаа гаргасанаа танилцууллаа. Хуралд Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн Төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын захирал Б.Оргил, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Н.Нямдорж нар оролцсон юм.