Цахилгаан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг хэрхэн хийх, ашиглалтын үед гардаг түгээмэл алдаанууд, түүнийг засах аргачлал сургалтад “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 2 дугаар баазын засварчид хамрагдлаа. Сургалтын үеэр жолоочийн дэлгэцийн дохиолол, тэнхлэг болон гидр тохиргоо, цахилгаан утасны халалт, халаагчийн гэмтлийг хэрхэн засах талаар дадлага сургалт зохион байгуулсан юм.