“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний хэлтсээс 2 дугаар баазын 52 жолоочийг хамруулсан “Харилцааны ур чадвар” хэсэгчилсэн  сургалтыг Ашиглалтын инженер Ч.Отгонжаргал 3 өдөр зохион байгууллаа.

Сургалтаар ажлын амжилтын 85% нь харилцаанаас шалтгаалдаг. Ямар ч хүнтэй хүндэтгэлтэй харилцан, үгийг нь анхааралтай сонсч, маргахаас илүү ойлгохыг хичээн, бусдад талархаж сурах ёстой. Юу тарина түүнийгээ хурааж авна гэдэг үгийг сэтгэлдээ шингээн бусадтай нөхөрсөг харилцаж, инээмсэглэж эерэг хандлагыг түгээн, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.

Хэрвээ надад мөнгө байсан бол сайхан амьдрах байсан гэж бодохоос илүү төлөвлөгөөтэй зорилготой амьдарч, хандлагаа эерэгээр өөрчлөн, энгийн бүхэнд сайхан зүйл байдгийг олж харж сурах нь чухал. Би хүнтэй яаж харилцана тэр хүн надтай тэгж л харилцана гэдгийг ямагт санаж, асуудал тулгарсан үед  магадгүй, чадахгүй байх, хэцүү дээ, даанч гэх мэт үгийг хэрэглэхээс татгалзаж, болно, бүтнэ, би чадна гэж өөртөө болон бусдад итгэл өгч амьдарвал амьдрал ямагт гэрэл гэгээгээр дүүрэн байдаг зэрэг олон мэдээ мэдээллийг энэ үеэр өгсөн юм.