“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас олон  цагаар суугаа ажил хийдэг жолооч нарынхаа эрүүл мэндэд анхаарах зорилгоор 1, 2 дугаар баазад бялдаржуулах танхим байгуулсан юм.  Хоёрдугаар баазын бялдаржуулах танхимд хичээллэж буй жолооч, шалгагч, ажилтан албан хаагчдад нэгтгэлийн Захиргаа удирдлагын хэлтсийн Архивын ажилтан, дэлхийн аваргын хүрэл медальт  “Olimpus Gym”-ийн тамирчин багш, дасгалжуулагч Н.Бадамханд  “ Бялдаржуулах спортоор хичээллэх нь” сэдвээр сургалт зохион байгуулж, мэдээлэл зөвлөгөө өглөө.  Тэрбээр жингээ барихад хоол хүнсээ хэрхэн зөв тохируулж хэрэглэх, бодибилдингийн спортоор хичээллэхэд юу анхаарах, техник хэрэгслийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгсөн юм.