Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилтан, засварчид мэргэжлийн компанитай хамтран  олон жил засвар хийгдээгүй 70 автобусны гражийг бүрэн засварлаж байна. Засварын ажлын хүрээнд 3825 м2 гражийн зориулалтын шалыг бүрэн цементэлж, зориулалтын резинэн будгаар будан тэмдэг тэмдэглэгээ хийн, агааржуулалтын системийг шинэчилж,  таазыг  лакдан, механик 14 хаалгыг автомат хаалгаар солих юм. Мөн гражийн цементэлсэн талбайг өвлийн газар хөлдөлт хаврын газар гэсэлтээс хамгаалах зурвасан зүсэлт хамгаалалт хийж, өвлийн цагт автобусаар орж ирэх мөс лагийг цуглуулах бохирын худаг цооног гаргаж байна. Одоогоор ажлын явц 80 хувьтай байна.