Дэлхий нийтэд коронавирусын халдвар тархаж буйтай холбогдуулан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ  нийслэлийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж буй 1, 2 дугаар баазын 300 гаруй автобусанд “Нийтийн тээвэр эрсдэлгүй орчин Маскаа зүүцгээе” уриа бүхий санамж байршуулж эхэллээ. Нийтийн тээврээр зорчиж буй  иргэд санамжийг дагаж мөрдөн амны хаалтаа тогтмол зүүснээр өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалж, амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх юм. Мөн баазуудын тээвэрлэлт үйлчилгээ, техникийн албаныхан нэгдүгээр баазын эмчтэй хамтран нэгтгэлийн нийт ажилтан албан хаагчдад 1000 ширхэг амны хаалт олгон, иргэдэд зориулан нийт автобусанд байршуулсан гар ариутгагчинд дүүргэлт хийлээ.