“Ковид-19” цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан албан хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих зорилгоор “Дэлхийн алхалтын өдөр”-ийг улс орон даяар зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл”ОНӨААТҮГ-ын хамт олон Богд ууланд алхалт хийж, олс таталтын тэмцээн зохион байгууллаа. Мөн ажилтан албан хаагчид идэвхитэй хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн биеийн дархлаагаа дэмжих зорилгоор өдөр тутам өглөө оройдоо ажил, гэр рүүгээ алхан, лифтээр биш шатаар явж эрүүл мэнддээ анхаарч байна.