Ажилтан албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх, спортоор хичээллэгсэдийн эгнээг өргөжүүлэх,нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтан албан хаагчдын дунд спортын 5 төрөлт тэмцээн эхэлж, нээлтээ хийлээ.
Тэмцээнийг шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэсэгчилсэн байдлаар зохион байгуулж байна.
Гар бөмбөг тэмцээний /эрэгтэй/-д О.Санжаасүрэн ахлагчтай 2 дугаар баазын Захиргааны баг 1 дүгээр байр
М.Амарсанаа ахлагчтай 1 дүгээр баазын засварын баг 2 дугаар байр
Д.Батболд ахлагчтай нэгтгэлийн Захиргааны баг 3 дугаар байр
Гар бөмбөгийн тэмцээний /эмэгтэй/-д Б.Даваасүрэн ахлагчтай нэгтгэлийн Захиргааны баг 1 дүгээр байр
Л.Болормаа ахлагчтай 1 дүгээр баазын 1 дүгээр хэсэг 2 дугаар байр
И.Наранчимэг ахлагчтай 1 дүгээр баазын 2 дугаар хэсэг 3 дугаар байр тус тус эзлэв.
Теннисний тэмцээний эрэгтэйчүүдэд 1 дүгээр баазын тэрэг тавигч Н.Мөнхбаяр 1 дүгээр байр, засварчин М.Амарсанаа 2 дугаар байр, 2 дугаар баазын шалгагч Ө. Гантөмөр 3 дугаар байр эзэлсэн.
Теннисний тэмцээний /эмэгтэй/-д тоо бүртгэгч Ч.Оюун-Эрдэнэ 1 дүгээр байр, 2 дугаар баазын шалгагч Ц.Оюунцэцэг 2 дугаар байр, шалгагч Ц.Эрдэнэчимэг 3 дугаар байр эзэлсэн юм. Тэмцээнд оролцож буй нийт тамирчиддаа байгууллагын удирдлага, хамт олны зүгээс спортын өндөр амжилт хүсэн ерөөе.