Засгийн газрын 194 дүгээр тогтоол, Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх тухай” А/1242 , А/1248 дугаар захирамж, Нийслэлийн онцгой комиссын 485 тоот зөвлөмжийн хүрээнд коронавирус халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд 21 ажлууд 2 дугаар баазад хийгдэж байна. Удирдамжийн хүрээнд байгууллагын ажилтан албан хаагчдыг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулах, ажилчдын хоолны газарт халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ширээг хаалтуудаар тусгаарлах, шугамын үйлчилгээнд ажиллаж буй жолооч, хяналтын ажилтанд амны хаалт бээлий, ариутгалын хувцас, спиртэн суурьтай гар халдваргүйтгэгч уусмалаар хангах, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар 14 хоног тутамд нийт тээврийн хэрэгсэл обьектуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх, тээврийн хэрэгслийн гадна дотор тал, суудлын бүрээсийн угаалга цэвэрлэгээг өдөр бүр хийх юм. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд Тээвэрлэлт үйлчилгээний хэлтэс тогтмол хяналт тавьж ажиллаж байна.