Нийтийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангах, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, үйлчилгээнд ажиллаж буй ажилтан албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн албанаас ариутгал халдваргүйжүүлэлт, засвар үйлчилгээнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд 1, 2 дугаар баазад техникийн үзлэг графикийн дагуу хийгдэж буй эсэхэд хяналт тавьж, 325 м2 талбайд мэрэгч, хортон шавьж устгалын бодис цацуулан, 1 дүгээр баазын угаалгын цехэд шинээр гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл байршуулан, 2 дугаар баазын депод 5 ширхэг крантыг шинээр сольсон. Мөн бааз тус бүрийн обьект, тээврийн хэрэгслийн 50 ширхэг галын хорны хошуу, хаягжуулалтыг сольж, сэргээн засварласан. Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлын хүрээнд
2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 7.654 м2 талбай бүхий 11 объект, 247 тээврийн хэрэгсэлд
2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 7.654 м2 талбай бүхий 11 объект, 269 тээврийн хэрэгсэлд
2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 7.654 м2 талбай бүхий 11 обьект, 247 тээврийн хэрэгсэлд
2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 7.654 м2 талбай бүхий 11 обьект, 249 тээврийн хэрэгсэлд
2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 269 тээврийн хэрэгсэлд
2020 оны 12 дугаарын сарын 03-ны өдөр 1 дүгээр бааз 3.750 м2 талбай, 150 тээврийн хэрэгсэлд
2020 оны 12 дугаар сарын 06-нд 1 дүгээр бааз 66 тээврийн хэрэгсэлд тус тус ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж ажилласан байна.