Дэлхий нийт болон Монгол улсад коронавирусын халдвар тархаж байгаа тул жолооч, зорчигчдыг халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ 1, 2 дугаар баазаас санаачлан “Жолооч бэлэн мөнгө авахгүй, иргэд бэлэн мөнгөөр зорчихгүй” байх уриалга гарган ажиллаж байна. Энэхүү уриалгыг дэмжин, бэлэн мөнгөний хэрэглэхээс татгалзаж буй жолооч, зорчигчиддоо баярлалаа. Та өвдвөл бид өвдөнө. Хүн бүр хариуцлагатай байж эрсдлээс сэргийлж амны хаалтаа зүүж, бээлий өмсөн, бэлэн мөнгөөр зорчихгүй байснаар та өөрийгөөө болон хайртай гэр бүл, хамт олноо өвчнөөс хамгаалж чадна. Хамтдаа хичээж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье.