Картын үлдэгдэл буцаах үйлчилгээ гэдэг нь таны хэвийн ажиллагаатай “U-money” картанд байгаа мөнгөн үлдэгдлээ гаргуулан авах боломж юм.

Картын үлдэгдэл буцаах үйлчилгээг хаанаас авч болох вэ? УБСК ХХК-ийн хэрэглэгчийн төвүүдээс тус үйлчилгээг авч болно.

Шаардагдах бичиг баримт: Буцаалт хийлгэх карт болон бичиг баримттайгаа ирэх.

Үйлчилгээний шимтгэл: Хэвийн ажиллагаатай “U-money” картын мөнгийг буцаан олгох үйлчилгээний шимтгэл 100 төгрөг байна.

Буцаалт хийлгэх боломжтой картын төрлүүд: Дараах картуудад та мөнгөн хэлбэрээр картаа цэнэглэсэн бол үлдэгдэл мөнгөө буцаалтын үйлчилгээгээр гаргуулан авах боломжтой.

–         Энгийн  /том хүний болон хүүхдийн карт/

–         Хөнгөлөлттэй зорчих /оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих карт, донор/

–         NFC сим /“U-money” картын чип агуулсан үүрэн телефон утасны сим карт/