Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобусанд QR код байршуулж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэж эхэллээ. Зорчигч иргэд, та бүхэн өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс хамгаалахын тулд QR кодоо тогтмол уншуулж хэвшээрэй.
Өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 635 автобус, 432 такси гарчээ. Нийтийн тээврийн үйлчилгээний 97 чиглэлд 20 аж ахуйн нэгжийн автобус иргэдэд үйлчилж байгаа ба өглөөний 07:00-10:00 цагийн байдлаар 18330 зорчигч тээвэрлэсэн мэдээлэлтэй байна.