Нийслэлийн засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/1242 дугаар захирамжийн дагуу өнгөрсөн 7 хоногт манай байгууллагын 1, 2 дугаар баазын хэмжээнд хийсэн ажлыг тоогоор илэрхийлбэл:
*1421 удаа автобусны дотор заалыг цэвэрлэж, ариутгасан бол 629 тээврийн хэрэгсэл гадна угаалганд орсон байна.
*3083ш амны хаалт, 99ш ариутгал, цэвэрлэгээний бээлийг шугамын үйлчилгээнд ажиллаж буй жолооч, шалгагч нарт олгосон байна.
*1939 удаа автобусанд гар ариутгагч байршуулж, ариутгалын бодисоор цэнэглэжээ. *1608 удаа автобусны хогийн савыг цэвэрлэж ариутгаад, дотор уутыг сольсон байна.
*184 автобусны хана, тааз, шалыг савантай сойздож цэвэрлэжээ.
*184 автобусны суудлын бүрээсийг авч сандлын их биеийг савантай усаар сойздож цэвэрлэжээ.
*184 автобусны цонх, салхивчийг дотор гадаргүй цэвэрлэж, булан тохой бүрийг цэвэрлэж угаасан.
*184 автобусны зорчигчийн бариул болон зорчих хэсгийн бүх бариулуудыг савантай усаар сойздож угаасан.
*62 автобусны суудлын бүрээсийг угааж, цэвэрхэн бүрээсээр сольсон байна
.