Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа 1, 2 дугаар баазын жолооч нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм болон байгууллагын орчинд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой захирлын баталсан дүрэм, журмын мэдлэгийн түвшин тогтоох тестийн шалгалт өнөөдөр эхэллээ.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг баримталж өдөрт 40 жолоочоос шалгалт авах ба хуваарийн дагуу нэг удаад 10 жолооч шалгалт өгөх ажээ. Тус шалгалтыг Тээвэрлэлт үйлчилгээний хэлтэс, ХАБЭААлба, Сургалтын алба хамтран зохион байгуулж байгаа билээ.