“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хэмжээнд коронавируст (Ковид-19) халдвараас сэргийлэх, халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, баталлаа. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/06 дугаар захирамжийн хүрээнд байгууллагын хэмжээнд мөрдөх тус төлөвлөгөөнд урьдчилан сэргийлэх, халдвараас сэргийлэх, ажилтан албан хаагчдыг халдвараас сэргийлэх, цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал болон сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ болон хийгдэх ажлууд, эдгээр ажлыг хариуцах хэлтэс, албадыг тус бүрт нь тодорхой, дэлгэрэнгүй тусгажээ.