“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 2 дугаар баазын захиргаа, засвар үйлчилгээний станц, кузов засварын цех, угаалгын цех, удирдлагын төвийн байр, автобусны гараашуудыг хамруулан нийт 25858 м2 талбай болон шугамын үйлчилгээний 274 автобусандаа “Сонгинохайрхан дүүргийн захиалагчийн алба” ОНӨААТҮГ-ын ариутгалын багтай хамтран халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлээ.
Өдөр тутмын ариутгал, цэвэрлэгээг хариуцсан ажилтнууд тогтмол хийдэг бөгөөд мэргэжлийн байгууллагатай хамтарсан ариутгал, халдваргүйжүүлэлтийг хуваарийн дагуу хийдэг билээ.