Өнөөдөр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх тандалт судалгааны ажлын хүрээнд Хан-уул дүүргийн эрүүл мэндийн төвийн шинжилгээний баг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1,2 дугаар баазад ажиллалаа.

Байгууллагын хэмжээнд нийт 897 ажилтан, албан хаагчид коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тандалтын PCR шинжилгээнд хамрагдлаа.