Нийтийн тээврийн салбарын түүхэн цагийн өрхийг татсан үе үеийн ахмадууд, шинэ цагийн үүдийг нээж яваа салбарын хамт олон, зорчигч үйлчлүүлэгч та бүхэндээ XVII жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жил, хаврын тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийн ерөөлийг айлтган мэндчилье.

Улиран одож буй төмөр хулгана жил тээвэрчдийнхээ нөр их хүчин зүтгэлээр түүхэнд шинэ хуудас нэмж олон ажлын эхлэл тавигдсан амжилт бүтээлээр дүүрэн жил өнгөрлөө. Дэлхий нийтийг түгшээсэн энэхүү сорилтыг бид хамтын хүчээр даван туулж, улс орныхоо хөгжлийн төлөө нэгэн хүсэл зорилгоор ажиллаж, өнөөдрөөс илүү өндөрт хамтдаа тэмүүлцгээе.

Үхэр жилдээ өрх бүр өөдлөн дэвжиж, хотол олноороо элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай байх болтугай. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

“ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ” ОНӨААТҮГ-ын ЗАХИРАЛ Цэдэндамбын БАТТӨР