Өнөөдөр /2021 оны 02 дугаар сарын 23/ “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 2 дугаар баазын автобуснууд энгийн өдрүүдэд үйлчилдэг цагийн хуваарь, маршрутынхаа дагуу нийслэлийн 22 чиглэлд нийтийн тээврээр үйлчилж эхэллээ. Коронвируст халдвар илэрсэн нийслэлийн зарим хороодод хэсэгчилсэн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ХО:7 Туул тосгон-Био комбинат-120 мянгат чиглэлийн автобусны үйлчилгээ өнөөдөр түр зогсоод байна.

“Коронавируст халдвар (Ковид19)-ын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн шар түвшинд шилжиж байгаа билээ. Аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд шар түвшний хориглох заалтанд хамаараагүй бол үйл ажиллагаагаа нээхээр болжээ.