“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хамт олон 2020 оны ажлын үр дүнгээ тооцож, байгууллагын хөдөлмөрийн аварга, хэлтэс, баазын шилдэг ажилтнуудаа тодруулан, шагнаж урамшууллаа.
Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын 2020 оны Хөдөлмөрийн аваргаар:
Гомбуугийн ГҮРДОРЖ /2 дугаар баазын жолооч/- Нийтийн тээврийн үйлчилгээний газрын “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ЖОЛООЧ”

Мягмарсүрэнгийн АМАРСАНАА /1 дүгээр баазын засварчин/ – Нийтийн тээврийн үйлчилгээний газрын “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ЗАСВАРЧИН” нар шалгарлаа.

Харин байгууллагын 2020 оны хөдөлмөрийн аваргаар
1. Чимэдцэрэнгийн МӨНХЖАРГАЛ /2 дугаар баазын ахлах инженер/ – “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТАН”
2. Батчулууны ГАНЗОРИГ /1 дүгээр баазын жолооч/ – “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ЖОЛООЧ”
3. Батсуурийн ЭРДЭНЭБААТАР /1 дүгээр баазын жолооч/ – “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ЖОЛООЧ”
4. Санжсүрэнгийн БАТЧУЛУУН /1 дүгээр баазын жолооч/- “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ЗАЛУУ ЖОЛООЧ”
5. Сампилын Хандсүрэн /2 дугаар баазын жолооч/- “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ЗАЛУУ ЖОЛООЧ”
6. Эрдэнэхуягийн ЭНХТАЙВАН /2 дугаар баазын засварчин/- “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ЗАСВАРЧИН” нарыг тус тус шалгаруулсан байна.
Мөн онд ажлын амжилтаар бусдыгаа хошуучилсан хэлтсийн шилдэг ажилтнаар дараах 5 ажилтан шалгарлаа. Үүнд:
1. Ганбатын Уранбат- Техникийн хэлтсийн “ШИЛДЭГ АЖИЛТАН”
2. Баянжаргалын Мөнхсүлд – Тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн “ШИЛДЭГ АЖИЛТАН”
3. Нямдашийн Батболд – Санхүү, бүртгэлийн хэлтсийн “ШИЛДЭГ АЖИЛТАН”
4. Доржчончоогийн Нэргүй – Захиргаа удирдлагын хэлтсийн “ШИЛДЭГ АЖИЛТАН”
5. Дүүсэмжаргалын Баринзай – Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн 2020 оны “ШИЛДЭГ АЖИЛТАН” боллоо.
Ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажилласан хөдөлмөрийн аварга, шилдэгүүддээ халуун баяр хүргэе.





