“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нийт ажилтан, албан хаагчид коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины 3 дахь тунг хийлгэлээ. Вакцины 3 дахь тунд хамрагдах эсэх талаар нийт ажилтан, албан хаагчдаас судалгаа, санал асуулга авсаны үндсэн дээр Сонгинохайрхан дүүргийн “Наран мандал” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 260 гаруй ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр Файзер, Синофарм вакцинд хамруулах ажлыг халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгууллаа.
Та өөрийнхөө болон гэр бүл, хамт олныхоо эрүүл мэндийг хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
