2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь “Сургуулийн автобус” төслийн хүрээнд Ерөнхий боловсролын 17 сургуулийн 17 чиглэлд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сурагчдыг тээвэрлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Үүнд: Hэгдүгээр баазаас 7 чиглэл 1. С-1 Ботаник -1-р сургууль-45-р сургууль, 2. С-2 Ботаник -31-р сургууль-6-р сургууль, 3. С-4 Буянт Ухаа-2-75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль, 4. С-5 Яармагийн эцэс- 75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль, 5. С-6 Нисэхийн эцэс-Буянт-Ухаа-1, 75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль, 6. С-23/С-24 Ботаник -23-р сургууль-24-р сургууль, 7. С-32/С-33 Ботаник -5-р сургууль-50-р сургууль, Хоёрдугаар баазаас 10 чиглэл буюу 1. С-7 Буянт Ухаа-23-р сургууль-24-р сургууль, 2. С-8 5 шар-23-р сургууль-24-р сургууль, 3. С-9 5 шар-1-р сургууль-45-р сургууль, 4. С-10 5 шар-31-р сургууль-6-р сургууль, 5. С-11 5 шар-5-р сургууль-50-р сургууль, 6. С-13 Хайлаастын шинэ эцэс-139-р сургууль-72-р сургууль, 7. С-15 ЧД-ийн 149-р сургууль-Гандан, 8. С-16 7 буудал-23-р сургууль-24-р сургууль, 9. С-18 Буянт Ухаа-45-р сургууль-1-р сургууль, 10. С-19 Буянт Ухаа-6-р сургууль-31-р сургууль гэсэн дээрхи чиглэлүүдэд дадлага туршлагатай жолооч нарыг бэлтгэн сурагчидаа тээвэрлэхэд бэлэн болоод байна.